Нийгмийн
бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар
Төрөөс
боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын
тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд
Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын
чанартай саналын томьёоллоор санал хураалт явуулсныг дэмжив. Ингэхдээ зарчмын
зөрүүтэй саналын томьёололд тусгасан Төслийн 5.2-ыг “Багшийн мэргэжлийн ур
чадвар, нэр хүнд, ёс зүй, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэн, хөдөлмөрийг
бодитой үнэлэх тогтолцоог бүрдүүлнэ”, Төслийн 7.6-г “Монгол хүүхэд бүр үндсэн,
цагийн, улирлын, ээлжийн, явуулын багшийн, нүүдлийн зэрэг хэлбэрээр сургуулийн
өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдсан байна” гэсэн заалтыг найруулгын
чанартай саналын томьёоллын хэлбэрт оруулж засах нь зүйтэй гэсэн Ё.Отгонбаяр
гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон
гишүүдийн олонх дэмжлээ.