УИХ-ын
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн
зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай
хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн
газар 2014.12.30-ны өдөр 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцүүлгийн
эхэнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, дан шүүгч, прокурор гэлгүй, цэрэг, цагдаагийн
ажилтнуудын тэтгэвэрт гарахдаа авах 36 сарын тэтгэмжийн асуудал яригдана. Ер нь
36 сарын тэтгэмжийг алга болгож болохгүй. Тиймээс энэ асуудлыг Төсвийн байнгын
хорооны хуралдаанаар хамтад нь нухацтай ярилцах нь зүйтэй гэсэн бол Хүн амын
хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, 36 сарын тэтгэмжийг огт байхгүй
болгох тухай яригдаагүй. 36 хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гэж
өөрчлөхөөр төсөлд тусгасан байгаа хэмээн тодруулж хэлсэн юм. Гишүүд ийнхүү
хэлэлцээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр
боллоо.