Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор “Аймгийн Засаг даргын Тамгын газрын
бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний
67 дугаар тогтоолд өөрчлөлт орууллаа. Аймгийн Засаг даргын эрхлэх
асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг
татан буулгаж, аймгийн Байгаль орчны газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын
газар, Боловсролын газрыг Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газрыг Эрүүл
мэнд, спортын газар гэж тус тус өөрчлөхөөр боллоо.