Энэтхэгийн хортой архи хэрэглэсний улмаас 14 хүн амиа алдлаа гэж цагдаа нар мэдэгдсэн байна. Уттар-Прадеш мужийн Лакноу, Уннао хотын олон тосгоны оршин суугч ийм архи уусныхаа дараа өвджээ.
Одоо 100 гаруй хүн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж. Архинаас хордсон хүмүүс нэмж нас барж болзошгүй гэж албаны хүмүүс эмээж байна.
Урьд нь хүмүүс хортой архи хэрэглэн нас барсан олон хэрэг Энэтхэгт бүртгэгдэж байжээ.
Тухайлбал, 2011 онд тус улсын зүүн нутгийн Баруун Бенгал мужид 170 орчим хүн, 2009 оны есдүгээр сард Уттар-Прадеш мужид 30 хүн, 2009 оны долдугаар сард Гужарат мужид 107 хүн архинд хордон амиа алдаж байжээ.
Эх сурвалж BBC