Энэ сарын 6-12 хүртэлх долоо хоногийн хугацаанд нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас 185 хүн ханджээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 28.3 хувиар буурсан үзүүлэлт аж. 185 хүний 28-ыг хэвтүүлэн эмчилсэн бол нэг хүн нас барсан байна.