Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодномыг Олон улсын Алтай судлалын байнгын бага хурлаас “Алтан медаль”-иар шагнажээ. Шагналыг өнөөдөр 14.00 цагт гардуулж өгөх юм байна. Энэхүү дэлхийн хэмжээний нэр хүндтэй шагналыг өмнө нь 1963 онд Бямбын Ринченд олгож байсан бөгөөд энэ удаа академич Д.Цэрэнсодном шагнагдаж байгаа нь хоёр дахь монгол эрдэмтэн болж байна.