Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 16-ны баасан гаригт болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:
- Хөрөнгө бүртгэн аван тухай /Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэр төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 онд барьж ашиглалтад оруулсан эд хөрөнгө, барилга/
- Хөрөнгө бүртгэн авах тухай /Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Моннис” ХХК-ийн 9 давхар барилгын нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 1, 2 давхрын барилга/
- Хөрөнгө бүртгэн авах тухай /Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Доржийн гудамжинд байрлах ашиглалтгүй стадионы эд хөрөнгө/
- Барилга бүртгэн авах тухай /Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халуун усны барилга/
- Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай / Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн балансад бүртгэлтэй барилгыг 193 дугаар цэцэрлэгийн балансад шилжүүлэх/
- Орон сууц хувьчлах тухай /Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт байрлах 1-3 дугаар байрны 47 айлын орон сууц/
- Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, төрийн өмчид шилжүүлэх тухай /Нийслэлийн дүүргүүдийн Онцгой байдлын балансад бүртгэлтэй тусгай зориулалтын 10 тээврийн хэрэгслийг төрийн өмчид шилжүүлэх/
- Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай /“Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй автогражийн барилгыг “Авто худалдааны цогцолбор”-т шилжүүлэх/
- Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Удирдах зөвлөлд нийслэлийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүдийг томилох тухай
- Хөтөлбөр батлах тухай /Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр/
- Журам батлах тухай /Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай /
- Журам батлах тухай /Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай/
- Журамд өөрчлөлт оруулах тухай /нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн ажиллах журам”/
- Ой тэмдэглэх тухай
- Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн 60 жилийн ойг тэмдэглэх тухай
- Чингэлтэй дүүргийн 17 дугаар дунд сургуулийн 60 жилийн ойг тэмдэглэх тухай
- Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх тухай
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцэнэ