Эболагаас сэргийлэх, бэлэн байдлын Эболагаас сэргийлэх, бэлэн байдлын нөөц бүрдүүлэх, тусгаарлах эмнэлэг байгуулахаар Засгийн газраас 477 сая төгрөг шийдвэрлэж өгсөн юм. Үүгээр үнэндээ хэнийг ч хамгаалж дөнгөхгүй ч ХӨСҮТ нөөц бололцоондоо тулгуурлаад 50 ортой Тусгаарлах тасгаа засаж, хийн шугам болон хүчилтөрөгчийн системээ шинэчиллээ. Автомат шилэн хаалга, вакуум цонх, төмөр хаалга, монитор суурилуулах зэрэг 60 гаруй ажил хийж, боксжсон өрөөнүүдийг тохижуулахад 67.4 сая төгрөг зарцуулсан байна. Мөн 409 сая төгрөгөөр хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодис авч, холбогдох байгууллагуудад тарааж буй аж. Шүүлтүүртэй амны хаалт, нүдний шил, нүүрний халхавч, мэс заслын маск, комбинзон, халаад, хлор агуулсан бодис, монитор, соруулгын аппарат, дуслын шахуурга, яаралтай тусламжийн иж бүрдэл гэх зэрэг нийт 39 нэр төрлийн багаж, хэрэгсэл авчээ. Харин Тусгаарлах тасагт долоон төрлийн 15 ширхэг тоног төхөөр өмж нийлүүлсэн байна.
О.УНДРАХ