Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь осол гэмтлээс үүдэлтэй өвчлөл, нас баралт болоод байгаа. Иймээс Засгийн газрын тогтоолоор 2001 оноос хойш жил бүрийн нэгдүгээр сарын сүүлийн 10 хоногийг “Осол гэмтлээс сэргийлье” өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон.
2014 оны байдлаар осол гэмтлийн шалтгаант нас баралтын 2865 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны үеэс 2.7 хувиар нэмэгдсэн байна.
Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон бусад салбар, яамдын оролцоотойгоор “Осол гэмтлээс сэргийлэх” аян зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү ажлын хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулна