Өвөрхангай аймгийн хэмжээнд 2014 онд нийт 1431 хүүхэд мэндэлсэн бол он гарсаар 40 гаруй хүүхэд төрөөд байгаа юм. Мөн энэ сард багтаан 50 орчим хүүхэд төрөх тооцоотой байгаа гэнэ.
Монгол улс 1962 оны 10 дугаар сард 1 сая дахь иргэнээ, 1988 оны 7 дугаар сард 2 сая дахь иргэнээ хүлээн авч, тоо баримтад тэмдэглэн өнгөрүүлсэн байдаг. Тэгвэл энэ сард 3 сая дахь хүлээн авна гэдгийг аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга, улсын хэмжээний бүхий л эрүүл мэндийн болоод статистикийн алба, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээллэснээр энэхүү азтай иргэнийг хүмүүс чих тавин хүлээж байна.
3 сая дахь хүүхэд Монголын хүн амын тоог “чимэгтэй” тоогоор нэмэх төдийгүй Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоолын дагуу 70 сая хүртэл төгрөгийн үнэтэй орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнуулах юм. Мөн түүнтэй ойролцоо төрсөн хүүхэд бүрийг 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох аж.