Хөвсгөл аймаг энэ онд урлаг спортын хоёрдугаар наадмыг аймгийн хэмжээнд зохион байгуулна.
Хоймор нутаг нь халх, урианхай, дархад, хотгойд, буриад, цаатан зэрэг олон ястны өлгий учраас өвөрмөц зан заншил соёлыг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор урлаг спортын хоёрдугаар наадмын эхний шатыг 4-6 сард орон нутагт багуудын дунд хийх гэнэ. Харин сүүлийн шалгаруулалт 9 сарын сүүлчээр Мөрөн хотод болж шилдгүүдээ шалгаруулахаар төлөвлөж байна.