Өнгөрсөн 2014 онд зам тээврийн осолд 1069 хүүхэд өртсөнөөс 10 нь хорвоогийн мөнх бусыг үзжээ. Осолд орсон хүүхдүүдийн 840 нь явган, 217 нь тээврийн хэрэгсэлтэй, дөрөв нь дугуйтай явж байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байх замдаа анхаарал болгоомжгүй, асран хамгаалагчгүйгээр хөдөлгөөнд оролцох, гарцгүй газраар гарах, ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр осолд өртдөг аж. Түүнчлэн жолооч нарын анхаарал болгоомжгүй үйлдэл, хамгаалах бүс болон зориулалтын нэмэгдэл суудал хэрэглэлгүйгээр хүүхдийг тээвэрлэж байгаагаас шалтгаалан осол гардаг гэнэ. Нийслэлд хүүхдүүд гол төлөв явган, орон нутагт тээврийн хэрэгслээр явах үедээ зам тээврийн осолд ордгийг судалгаагаар тогтоожээ.
Э.ЭРДЭНЭ