УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Чуулганы өмнө Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо тус тус хуралдана. Байнгын хороодын хуралдаанаар төсвийн тодотгол, Хөрөнгийн албан татварын тухай, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон тогтоолын заалт хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслүүд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.