Сэлэнгэ аймгийн Архивын тасгаас аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, аймгийн нэгдсэн Музейн архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнуудад заавар, зөвлөгөө өглөө.
Уг ажлын явцад ХХНЖ боловсруулах, байнга, түр, 70 жил хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэл хөтлөх арга зүй болон төрийн архивт байгууллагад хадгалах хугацаа дууссан, байнга хадгалах баримтыг цаасан болон цахим хэлбэрээр шилжүүлэх талаар зааварчилгаа өгчээ. Архивын газраас байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнуудад зориулсан “Архивын ажлын талаарх гарын авлага”-ын эхийг бэлтгэн боловсруулсан байна. Мөн шинээр баригдсан барилга байгууламжийн зураг төслийн баримтаар нөхөн бүрдүүлэлт хийх ажлын хүрээнд Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албаны барилга угсралтын ажлын баримт бичиг, Шаамар сумын “Залуус хаус” хорооллын гүний худгийн барилгын ажлын зургийг хүлээн авч заавар журмын дагуу хүлээн авч хөмрөгт байрлуулжээ. Түүнчлэн Төрийн архивын AMS программд аймгийн Холбооны газар, Усан замын тээврийн захиргааны 5867 хуудас баримтын 6180 заалт, хүний нэр 18674, газар зүйн нэр 2178, байгуулагын нэр 792-ийг тодорхойлон бичсэн байна.