Тавантолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээний явцын талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд (ҮАБЗ) мэдээлэл өгчээ. Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан Монголын “Energy Resources”, Хятадын “China Shenhua Energy”, Японы “Sumitomo” компанийн хамтарсан түншлэлтэй хийх хэлэлцээ энэ өдрүүдэд үргэлжилж буй. Одоогийн байдлаар талууд дотооддоо хуралдаж, “гэрийн даалгавар”-аа хийж буй агаад ирэх долоо хоногт ээлжит уулзалтаа хийхээр төлөвлөжээ.
Тавантолгойн хэлэлцээр хийх Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан Тавантолгойн асуудлаар мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг болон бие даагч гишүүдэд мэдээлэл танилцуулаад байгаа аж.
Б.ЦЭЦЭГ