Тун удахгүй монгол түмний уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. Баярт зориулан Орхон аймгийн Баян-Өндөр суманд мах махан , сүү сүүн бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа болж байгаа аж. Тодруулбал, тус сумын ЗДТГ-аас наадмын талбайдаа мах болон сүү цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэлжээ. Энэ худалдаанд үхрийн мах кг нь 5500-5800, адууны мах кг нь 4000 төгрөг, хонины махыг 4700-6000 төгрөгөөр борлуулж байгаа юм байна.