Үнийн ерөнхий түвшин өсч, мөнгөний худалдан авах чадвар буурах үзэгдлийг инфляци хэмээн нэрлэдэг. Тэгвэл инфляци улсын хэмжээнд 11 хувийн өсөлттэй гарлаа. Харин өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар өмнөх сараас 0.8 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн хорооноос тодотгов.
Ийнхүү инфляци өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 1.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Дашрамд дурдахад манай улс 1991 оны 9 дүгээр сараас эхлэн хэрэглээний үнийн индексийг тооцож эхэлсэн бөгөөд 123 нэр төрлийн бараатай хэрэглээний сагсыг байгуулж байв. Үүнээс хойш хэрэглээний сагсанд орох бүтээгдэхүүн, нэр төрлийг нэмэгдүүлсээр ирсэн.