Шинжлэх ухааны академи нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллах санамж бичиг маргааш байгуулна. Санамж бичгийн зорилго нь шинжлэх ухааны байгууллага, нийслэлийн боловсролын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурагчдыг шинжлэх ухаанч сэтгэлгээтэй болгон хөгжүүлэхэд оршиж байгаа аж. Хоёр тал санамж бичгийн хүрээнд дараах үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллах юм. Үүнд:
Шинжлэх ухаан, технологийн ололтыг олон нийтийн хүртээл болгох;
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал лекц, семинар зохион байгуулах;
Сурагчдад зориулсан ном, гарын авлага зохиох;
ЕБС-ийн багш нарыг хөгжүүлэх, тэднээр дамжуулан шинжлэх ухааны мэдээллийг сурагчдад олгох ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах;
ЕБС-ийн багш нартай хамтарсан сурах бичиг зохиох;
Сансар, од эрхсийн ордон "Астропарк"-ийг түшиглэсэн “Нээлттэй одон орон” хөтөлбөр хэрэгжүүлэх;
Сургалт, туршилтын материал бааз бий болгох чиглэлээр хамтран ажиллах;
ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн үйл ажиллагаа, судалгааны бааз лабораториудтай танилцах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг хамтран зохион байгуулж, тогтмолжуулах зэрэг ажил орох юм байна.
Санамж бичигт гарын үсэг зурсны дараа ШУА-ийн Палеонтологийн төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Х.Цогтбаатар “Шим ертөнцийн үүсэл, хөгжил ба үлэг гүрвэл” сэдвээр сонирхолтой лекц унших юм байна