Аргын тооллын нэгдүгээр сарын 16, Сугар гариг. Билгийн тооллын 26, Онгоц одтой, хар луу өдөр. Өдрийн наран 08.31 цагт мандан, 17.19 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхэлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхтгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, гөлөх тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Үс үргээлгэх болон засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.