Энэ сарын 12-ны 17 цагт Чин Шаны атомын цахилгаан станцын Фан Жя Шань цөмийн төслийн 2-р цогцолбор цахилгаан гаргаж эхэлснээр Хятадын цөмийн эрчим хүчний баазын дээрх газар дахь есөн цогцолбор иж бүрнээрээ ашиглалтад оров.
Цахилгаан станцын нийт хүчин чадал нь 6 сая 546 мянган киловатт, жилдээ 50 тэрбум киловатт цаг цахилгаан үйлдвэрлэснээр Хятадын атомын цахилгаан үүсгэврийн хамгийн том цогцолбор бааз болох ажээ. Энэхүү баазыг 1985 оны 3-р сарын 20-ноос байгуулж эхэлсэн бөгөөд ийнхүү бүрэн ашиглалтад орсноорХятадын эх газрын хамгийн том, орчин үеийн, олон улсын жишигт хүрсэн атомын цахилгаан станц болж байгаа юм.