Нийслэлчүүдийн хаврын хэрэглээнд зориулж нөөцийн мах бэлтгэдэг. Тэгвэл энэ жилийн нөөцийг махыг энэ сарын 25-наас худалдаанд гаргахаар болжээ. 2015 онд нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангахаар дөрвөн компани сонгогдоод байна. Тэд нийтдээ 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэх аж.
Одоогийн байдлаар “Баатрууд тэнгэр” компани 2450, “Мах импекс” 2230, “Мах маркет” 1845, "Эй Энд Ди Эм” 2580 тонн мах нөөцлөөд байна.
Нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийн 40 хувийг тухайн аж ахуйн нэгж өөрийн эх үүсвэрээр, 60 хувийг Монголбанк гаргахаар гэрээнд тусгажээ. Монголбанк 46.2 тэрбум төгрөгийн зээл олгосноос 30.5 тэрбум төгрөгийг мах бэлтгэсэн компаниудад олгоод байна. Нөөцийн махны үнийг хараахан тогтоогоогүй байна хэмээн холбогдох албаныхан хэллээ.