Нийслэлийн харьяа эмнэлгүүд дэх 669 хүүхдийн орон дээр өнөөдрийн байдлаар 706 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, орны ачаалал дунджаар 5.5 хувиар хэтэрчээ. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийнх 52.3, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийнх 42.8, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийнх 29.4, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийнх 13.7 хувиар тус тус хэтэрсэн аж.