Монгол Улсын гурван сая дахь иргэнийг хүлээн авахад зориулан эх баригч нарт зориулсан сургалтыг өнөөдөр Эрүүл мэнд, спортын яам “Эх баригч, бага эмч нарын нийгэмлэг”-тэй хамтран зохион байгууллаа.
Сургалтын эхэнд Эрүүл мэнд, спортын сайдын “Зохион байгуулалтын арга хэмжээ авах” тухай тушаалыг танилцуулав. Уг тушаалаар Монгол улсын гурван сая дахь иргэнийг тодруулахад төрөлтийг бүртгэх, мэдээлэх, эх нярайд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг баталжээ.
Сургалтаар эх баригч нарт гурван сая дахь иргэнээ хүлээж авах, төрөлтийг бүртгэх, мэдээлэх болон эхийг эсэн мэнд амаржуулах, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тус сургалтад ЭХЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа амаржих газруудын 100 орчим эх баригч оролцов.