Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Даатгалын байгууллагуудын хураамжийн орлого хагас тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 46.1хувиар өссөн байна.
2014 онд 1235 хүнд 139.0 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосны дотор авто тээврийн хэрэгсэлд 16.7 сая, гэнэтийн осолд 25.3 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалтад 12.9 сая, жолоочийн хариуцлагад 19.0 сая, иргэдийн эд хөрөнгөнд 1.0 сая, зорчигчийн амь даатгалд 61.5 сая, малын индексжүүлсэн даатгалд 1.6 сая төгрөгийг олгосон нь түрүү жилийнхээс нөхөн төлбөр авсан хүний тоо 2.2 дахин, нөхөн төлбөрийн хэмжээ 96.3 хувиар нэмэгджээ.