Энэ сарын 9-ны өдөр Хөвсгөл аймгийн харьяат иргэн Э, Н, Д нар бүлэглэн Улаанбаатар Замын үүдийн 276 дугаар галт тэргэний 25 дугаар вагонд ан амьтны гаралтай эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхээр тээвэрлэж явжээ. Үүнийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.
Одоогийн байдлаар Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт энэ хэргийг шалгаж байна.
Хураагдсан эд зүйлээс үзэхэд баавгай хоёр, буга 13, согоо 17, хүдэр нэгийг тус тус хуль бусаар агнажээ. Хохирлын хэмжээг шууд тогтоох боломжгүй учраас шинжээч томилон экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байна.
Иргэд та бүхэн хууль бус ан хийж, улсын хилээр ан амьтны гаралтай түүхий эд нэвтрүүлэхийг завдахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.