Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компани өнгөрсөн онд нийт 620.821 унци алт үйлдвэрлэснийг stockhouse.com цахим хуудас дамжуулав. Үүний 567.693 унци алтыг Кыргыз дэх Кумторын ордоос олборложээ. Үлдэх 53.128 унцийг нь Бороогийн ордоос олборлосон байна. Өмнөх оны дөрөвдүгээр улиралд тус компани дээрх хоёр ордоос нийт 301.236 унци алт олборлосны 9601 унци нь Бороогийн ордод ногдсон аж. “Centerra Gold”-ын ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Ян Аткинсон “Бид 2015 онд 480.000-535.000 унци алт үйлдвэрлэхээр тооцож байгаа” хэмээн өгүүлсэн байна. Энэ нь Гацууртын ордоос алт олборлоно гэж тооцоогүй дүн аж. Тэд 2015 онд Бороогийн ордоос 10.000-15.000 унци алт үйлдвэрлэхээр урьдчилан тооцоод буй гэнэ.
Ц.Болор