Өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхлэв. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийж, мөн Төсвийн хүрээний мэдэгдлийн санал, дүгнэлтээ чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэх байсан ч амжаагүй. Тиймээс төсвийн тодотголыг маргааш буюу мягмар гаригт ээлжит бус хуралдаан зарлаж хийхээр хойшлуулсан юм. МАН-ын бүлэг Төсвийн байнгын хорооны хуралдаанаас тав хоногийн завсарлага аваад буй. УИХ-ын дарга З.Энхболд “Мягмар гаригт хуралдах ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг батлах чиг барьж байна” хэмээгээд тогтсон хугацаанаас өмнө асуудлаа шийдвэрлэсэн байхыг МАНын бүлгийнхэнд сануулсан. Төсвийн тодотголыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүд хоёр асуудалд зарчмын зөрүүтэй байр суурь илэрхийлж байгаа. Энэ талаар олон нийт ч хэлэлцүүлэг өрнүүлсээр байна.
Анхаарал татсан асуудлын нэг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар хязгаарласан Засгийн газрын өрийн таазыг дотоодын нийт бүтээгдэх үүний 70, алдагдлыг таван хувьд хүргэх заалт. Нөгөө нь “Эхийн алдар” одонгийн тэтгэмж, хүүхдийг мөнгийг ялгавартайгаар олгох шийдвэр юм. Тодруулбал, амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдэд, отгон хүүхэд нь 18 нас хүрээгүй “Эхийн алдар” одонтой эхэд тэтгэмж олгох санал гаргасан нь маргаан дагуулсан. Хэлэлцүүлгийн явцад гадаад өрийн таазыг 60 хувь байхаар тогтож, хүүхэд, “Эхийн алдар” одонтой эх бүрт тэтгэмж олгохоор болж байна. “Эхийн алдар” одонгийн тэтгэмж, хүүхдэд олгох тэтгэмжийн мөнгийг шатахууны онцгой албан татварыг нэмж, төсөвт төвлөрүүлэх гарцыг сангийн яамныхан олжээ.
Шатахууны үнийг өнөөгийн түвшин байлгаад татварыг нь нэмбэл 300 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлэх тооцоотой аж. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурсан нь татвар нэмэх боломж олгож буйг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ярив. Чуулганы хуралдаанаар төсвийн тодотголоос гадна дөрвөн асуудал хэлэлцлээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн дүгнэлтийг Цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан. УИХ-ын Дэгийн тухай хуульд холбогдох албан тушаалтны талаар Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан бол Байнгын хороодоор хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд танилцуулна. Энэ тохиолдолд асуулт хариулт, санал шүүмжлэл хэлж, санал хураалт явуулахгүй гэж заасан байдаг аж. Тиймээс гишүүд уг хуулийг дагаж мөрдөн, санал шүүмжлэл хэлсэнгүй. Дараа нь Гацууртыг стратегийн ордын жагсаалтад бүртгэх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг асуудлаар УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнгөрсөн 8-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас ажлын тав хоногийн завсарлага авсан. Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг үг хэллээ. Тэрбээр “Гацууртын үндсэн ордын талбай археологийн үнэтэй олдвороор баялаг Ноён уулын бүсэд их ойрхон, зарим талаараа давхцалтай байдаг гэсэн мэдээлэл иргэд, мэргэжлийн хүмүүсээс ирж байгаатай холбогдуулан манай бүлэг Г.Уянга гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн зарим гишүүн газар дээр нь очиж орон нутгийн иргэд, мэргэжлийн хүмүүстэй уулзалт зохион байгуулах гэж байна” гэв. Мөн “Уурхай байгуулах болон археологийн олдвортой талбайн давхцал ямар байгааг тодруулах, мөн хөрсний судалгаа хийсэн эсэх, Соёлын өвийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцах шаардлагатай” гэж нэмж хэллээ. Тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Ганхуяг танилцуулж, О.Баасанхүү, Ц.Даваас үрэн, Л.Цог, Г.Уянга, Ж.Энхбаяр гишүүн асуулт асууж, хариулт авав. Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсныг дэмжиж, тогтоолын төслийг эцсийн хэлэлц үүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Түүнчлэн Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчл өлт оруулах талаар хэлэлцлээ. МАН-ын бүлгээс Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэх үүнээс Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг чөл өөл өх, Д.Сумъяабазар, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилс үрэн нарыг тус дэд хорооны бүрэлдэх үүнд оруулах санал гаргажээ. Тэгвэл АН-ын бүлгээс С.Баярцогт, Л.Гантөмөр нарыг хасаж, Я.Санжмятав гишүүнийг дэд хорооны бүрэлдэх үүнд оруулах санал ирүүлснийг Төсвийн байнгын хороо дэмжсэн байна. Байнгын хорооны саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Үүний дараа Өргөдлийн байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Ж.Батзандан танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Д.Лүндээжанцан, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвшигч О.Баасанхүү гишүүнээс асуулт асууж, хариулт авсан.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гаргасан саналын дагуу Өргөдлийн байнгын хорооны даргаар О.Баасанхүүг сонгохыг гишүүдийн 94.3 хувь дэмжив. Тус Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон. Түүнийг Байнгын хорооны даргаас чөлөөлөх саналыг гишүүдийн олонх дэмжсэн юм.
Т.БАТ