Өнөөдөр Дундговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт “Гурван сая дахь иргэний чацуутнуудад 40 сая төгрөгийн урамшуулал олгох” асуудлыг ярилцсан байна. Энэ талаар тус аймгийн ИТХ-ын дарга С.Буджав өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн юм.
Дундговьчууд гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр хугацаанд төрсөн нэг хүүхдэд 40 сая төгрөгийн өртөг бүхий нэг өрөө байр өгөхөөр болжээ. Энэ асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны анхдугаар хуралдаанаар шийдвэрлэж, хөрөнгө зарцуулах эрхийг аймгийн Засаг даргад өгсөн байна. Түүнчлэн энэ хүүхэдтэй ойролцоо төрсөн есөн хүүхдэд дурсгалын зүйл гардуулах ажээ.