Эрүүл мэнд спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс Говь-Алтай аймагт амьтны галзуу өвчин бүртгэгдсэн талаар мэдээллээ.
Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутагт хоёр айлын нохой галзуу өвчнөөр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Нохойд уруулсан нэг хүн галзуу өвчний эсрэг вакцин, ийлдэс эмчилгээ хийлгэжээ.