Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран Загвар хороо төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд анхны боловсон хогийн цэг байгууллаа. Тус хогийн цэгийг хог хаягдал ил задгай ихээр үүсдэг газруудад байгуулж байгаа аж. Ингэснээр хогийн цэгт иргэд хогоо авчирч хаяхдаа хоёрдогч түүхий эдээ тушаах боломжтойгоос гадна бункерээс хог ачихад хялбар байхаар хийжээ. Хоёр дахь боловсон хогийн цэгийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд барихаар төлөвлөжээ.