“Онги голынхон хөдөлгөөн” урт нэртэй хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шаардлага хүргүүлэх болсон талаараа мэдээлэл хийлээ.
"Гол нууруудын хөдөлгөөн"-ний зохицуулагч Я.Цэрэнханд ярихдаа, “Урт нэртэй хуулийг өөрчлөх талаар журам гаргах болон гол нууруудын ойр орчим дахь ордыг стратегийн ордод оруулж хуулийн хүрээнээс гаргахыг эсэргүүцэж байна. Мөн манай хөдөлгөөн хууль батлагдсанаас хойш 242 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хохирлын хэмжээг тогтоосон бөгөөд 1782 тусгай зөвшөөрлийг цуцлахаар ажиллаж байна. Гэвч урт нэртэй хуулийн хэрэгжилтийг удаашруулж хуулийн үнэ цэнийг алдагдуулах өөрчлөлт оруулахаар төлөвлөж буйд харамсаж байна. Онги гол энэхүү хууль батлагдсанаас хойш урсац нь сайжирч нутгийн иргэд ая тухтай амьдрах болсон” хэмээн онцлов.