Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, зар сурталчилгааг Монгол бичгээр бичих төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.
“Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоолын 5 дугаар зүйлд “Хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг Монгол, Кирил бичгээр бичиж байхыг бүх шатны засаг дарга нарт үүрэг болгосон. Дээрх төслийн хүрээнд Улаанбаатар хотын “Brand Book” буюу хотын ерөнхий өнгө хэлбэр, гудамж талбайн тоноглол, барилга байгууламж, төрийн үйлчилгээ, хувцаслалтын өнгө, дизайныг хаанаас нь ч хараад “Улаанбаатар” гэж таних брэндийг бий болгохыг зорьж байгааг албаныхан хэллээ.