Пакистаны Карачи хотын хоёр сургууль руу гар бөмбөг шидсэн хэрэг өнөө өглөө гарчээ.
15 минутын хугацаанд тус хотын хоёр хувийн сургууль руу мотоцикл унасан этгээдүүд гранат шидсэн байна. Хүний амь үрэгдсэн гэх мэдээлэл алга.
“Аз болоход, халдлага болох үеэр сургуулиудад сурагчид байгаагүй учир хүний амь эрсдээгүй” гэж тус хотын цагдаагийн газрын дарга Пир Мухаммад Шах мэдэгдлээ. Тус хоёр сургууль нээгдэхээс ганцхан цагийн өмнө халдлага болсон байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Пакистаны баруун хойд нутгийн Пешавар хотын нэг сургуульд “Талибан” бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд халдан хүүхэд голдуу 150 хүний аминд хүрсэн билээ. Үүнтэй холбогдуулан тус улсад сурагчдын аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалалтыг чангатган, сонор сэрэмжийг дээшлүүлэх арга хэмжээ авч байна.