Уинстон Хоус, Жанет хоёр 1962 онд гэрлэж, 33 жилийн турш аз жаргалаар дүүрэн амьдарчээ. 1995 онд Жанет цаг бусаар хорвоог орхисон нь Хоусын хувьд ертөнцийн төгсгөл мэт санагдсан гэнэ. Тэрбээр талийгаач эхнэрийнхээ дурсгалд зориулан өөрийн эдлэндээ мод тарьж эхэлсэн бөгөөд өдгөө 6000 царстай том төгөл болсон аж. Түүний 20 жилийн хөдөлмөр өндөр дээрээс ингэж харагддаг юм байна. Энди Коллет хэмээх эр Уинстон Хоусын эдлэн дээгүүр хийлдэг бөмбөлгөөр нисэж өнгөрөхдөө зургийг нь авснаар хөршүүд нь гайхалтай нарсан төглийн түүхийг мэдсэн аж. Хоус үнэнч хайраа бэлгэдэн төглийн дунд зүрхний хэлбэрээр талбай үлдээсэн аж. Тэрбээр зүрхний төгсгөл буюу өнцөгтэй хэсгийг нь Жанетын төрсөн гэрийн зүгт байрлуулсан аж. Ийм нэгэн романтик хайрын түүхийн гэрч болсон царсан төгөл Британид байна.