АНУ-ын Лос Анжелесийн “Michael vincent academy”-д нүүр будагч буюу make-up artist мэргэжлээр сурдаг монгол охин ур чадвараараа ялгарч төгсөх сургуульдаа хагас цагаар багшилж эхэлжээ. Тус сургууль нь холливудын оддын төрөл бүрийн үйл ажиллагаа болон видео клипний нүүр будалт, үс засалтыг хариуцан хийдэг. О.Оюунжаргал буюу фэйсбүүкт Oonoo’s make up хуудас хөтлөн монгол охидод нүүр будалтын зөвлөгөө өгдөг энэ бүсгүй цаашид монгол хүүхдүүдийг өөрийнхөө сургуульд сургаж, дадлага хийлгэх боломжоор хангах хүсэлтэй гэнэ.
Түүнчлэн уржигдар тэрбээр холливудын алдарт жүжигчин Корэй Фелдманаас хувийнх нь болон түүний “Corey’s angels” агентлагийн нүүр будагчаар ажиллах урилга хүлээн авчээ.
Түүний будалт болон зөвлөгөөг http://instagram.com/oono_oyunjargal/ энэ хаягаар үзэж болно.