Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр нүцгэлэх нь. 33 настай супер од түүний дуу хөгжим дэлхий даяар алдартай билээ. Тэрээр 2006 онд академи авардс-т нэр дэвшиж байсан Dream girls кинонд дүрээ мөнхөлсөн ба өмнө нь хэд хэдэн кинонд тоголсон байна.
Тэгвэл алдарт дуучин маань дахин кино урлагт орж ирэхээр төлөвлөж байгаа ба сайн дүр авахын тулд өөрийн биеийг харуулахаас ч ичихгүй гэнэ.
okmagazine.com-ийн хэлж буйгаар тэрээр өөрийн биеийн урд хэсгийг ч бас харуулах гэнэ. Мэдээж хэрэг Бионси томоохон төсөл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа нь юу л бол. Үнэн хэрэгтээ зүгээр л өөрийн жүжиглэх авьяасыг бага зэрэг харуулж, өөрийн тусгаар бие даасан эмэгтэйн дүр зургийг үзүүлэхийг хүсэж байгаа болов уу.
Түүний дотнын нэгний мэдээллээр "Тэр Энэтхэг киноны хурц, ширүүн дүрийг үнэхээр хүсэж байгаа ба хүн болгоныг хийсгэхийг хүсэж байгаа" гэжээ.
Энэ нь Бйонси ирээдүйд ганц өөрийн дуу хоолойдоо найдаад байхыг хүсээгүй гэдгийг илэрхийлж байгаа мэт. Энэ байдлаас дүгнэхэд Поп дуучин эмэгтэй маань өөрийн дуучны карьераасаа татгалзаж байгаа бололтой. Учир нь тэрээр энэ салбартаа дэндүү амжилттай эмэгтэй.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар бол тэрээр аль хэдийн оргилд хүрсэн боловч одоо түүнд байгаа ганц сонголт нь буцаад доошоо буух гэжээ.
Бионси өөрийн мэргэжлийн салбартаа мэдээж хэрэг шилдгүүдийн нэг нь билээ.