Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, тэр дундаа “Ган зам” сонин, МЗЭ-ийн Төмөр зам дахь салбараас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ган үзэг” яруу найргийн наадам өчигдөр буюу энэ сарын 27-ны амжилттай болж өнгөрлөө. Удахгүй болох төмөр замчдын мэргэжлийн баярыг угтасан энэ удаагийн тэмцээнийг төмөр замчдынхаа дунд зохион байгуулсан бөгөөд нийт 14 найрагч шүлгээ уншин өрсөлдсөн юм. Оролцогчид эхний шатанд төмөр зам, хоёрдугаар шатанд эх орон, гуравдугаар шатанд чөлөөт сэдэвтэй шүлэг уншиж тэргүүн байрыг “Ган зам” сонины Утга зохиолын ажилтан-сурвалжлагч, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч М.Наранболд хүртлээ. Дэд байрт Замын VI ангийн хоёрдугаар хэсгийн замчин, яруу найрагч З.Эрдэнэтогтох, гуравдугаар байрт ахмад төмөр замчин, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ю.Идэрчулуун, тусгай байрт “Ган зам” сонины Утга зохиолын ажилтан сурвалжлагч, яруу найрагч Б.Дэлгэрхишиг, Вагон депоггийн 24 дүгээр цувааны галт тэрэгний үзэгч, яруу найрагч С.Дэмчигмаа нар шалгарлаа. Эдгээр таван яруу найрагчийн сүүлийн шатанд уншсан шүлгүүдийг хүргэж байна.
Б.Дэлгэрхишиг