Доминик Лесбирель 16 жилийн өмнө эрэгчин мууртай гэрлэжээ. Дорак нэртэй анхны нөхөр нь өнгөрсөн жил насны эрхээр хорвоог орхисон гэнэ. Тиймээс 41 настай бүсгүй дахин гэрлэхээр шийдэж, хоёр дахь ханиараа нохой сонгосон аж. Тэрбээр “16 жил ханилсан Доминк минь гайхалтай сайн хань байсан. Түүний орон зайг нөхөх Трэвис маань золбин байсан юм. Грект амьдарч байхдаа би түүнийг олсон. Би муур, нохойтой гэрлэж, албан ёсоор бүртгүүлсэн” гэжээ.