Хятадын нэгэн цайны сурталчилгааны зураг олон улсад багагүй шуугиан тарилаа. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хоёр элэгсэгээр тэврэлдсэн гэрэл зураг бүхий сурталчилгааны хуудас дээр “Уугаад (бүтээгдэхүүний нэр), даян дэлхийн хүмүүс нэгдэж байна” гэж бичжээ. Хятадуудын хийсэн эл сурталчилгааны талаар Вашингтон болон Пхеньяны зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. АНУ, БНАСАУ 1950 онд дипломат харилцаагаа цуцалснаас хойш сэргээгээгүй байгаан дээр Хойд Солонгост хүний эрхийг зөрчиж байна гэж Вашингтон байнга шүүмжилдэг. Гэтэл ийм сурталчилгаа цацсан нь хууль ёсных, эсэх, өөрөөр хэлбэл хоёр орны төрийн тэргүүний дүрийг ашиглах зөвшөөрөл авсан, эсэх нь ч тодорхойгүй байгаа гэнэ. БНХАУ-ын Сурталчилгааны талаарх хуулиар бол сурталчлагч тал “Хятадын цонх” хэмээх албан ёсны зөвлөх группийн зөвшөөрөл авсан байх ёстойн дээр зар сурталчилгаанд ашиглах зургийн эзэнтэй зөвшилцсөн байх журамтай аж.