Арабын Нэгдсэн Эмират Улсын агаарын тээврийн “Emirates аirline” компани Холливудын сайхан бүсгүй Женнифер Энистоныг өөрийн шинэ нүүр царайгаар тодруулжээ. Дэлхийн томоохон хэвлэлүүдэд мэдээлснээр жүжигчин бүсгүй тус компанийн хэд хэдэн сурталчилгаанд зургаа авахуулах, сонин хэвлэлүүдэд түүний зурагтай зар сурталчилгаа байрлуулах зэргээр таван сая ам.долларын гэрээ хийсэн гэнэ. Ж.Энистоны өмнө “Emirates аirline”-ы сурталчилгааны нүүр царай нь португаль хөлбөмбөгчин Криштиан Роналду байсан аж. АНЭУ-ын агаарын тээврийн өөр нэгэн компани “Etihad аirways” энэ удаа мөн л Холливудаас өөрийн шинэ нүүр царайг тодруулсан нь Николь Кидман юм.