Ирэх сарын эхээр ихэнх нутагт хүйтэн байх нь
Ирэх сарынцаг уурын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа. Тус байгууллагаас мэдээлснээр сарын эхээр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй гэнэ. Ялангуяа төв болон зүүн аймгуудын нутгаар эрс хүйтрэх магадлал өндөр юм байна. Сарын дундаас хойш цаг агаар үе үе муудаж, ихэнх нутгаар хур тунадас, уулархаг бүсэд цас орж, шуурах бөгөөд салхины хүч секундэд 16-18, зарим үед 20-24 метрт хүрч ширүүсэх гэнэ. Цаг уурын урьдчилсан төлөвийг бүсээр нь ангилбал говь талын нутгуудад олон жилийн дунджаас дулаан байх нь. Хур тунадас Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутагт дунджийн орчим байх төлөв гарчээ.
2023-03-28
ВИДЕО МЭДЭЭ🎥Ж.Амарсанаа: Хан Хөхийн нурууны Хушин ойг хүмүүс сүйтгэж дуусгасан
Монгол орны ой Сибирийн их тайгын хамгийн урд зах буюу экологийн хувьд эмзэг хэв шинжид хамаарч, төв Азийн тэгш өндөрлөгтэй залгаа заагт оршдог тул хөнөөлт шавж, түймэр, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий. Мөн өвөл, зундаа 30-40 хэмд хэлбэлздэг, байгалийн хатуу ширүүн нөхцөлийг тэсвэрлэн ургадаг онцлогтой юм.
2023-03-27