Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНУУ дахь төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны зургадугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ.
2024-06-24

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
2024-06-21

“Монгол-Европын харилцаа 35” архивын гэрэл зургийн үзэсгэлэн боллоо

Монгол Улс, Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Европын харилцаа 35” архивын гэрэл зургийн үзэсгэлэнг Брюссельд зохион байгуулав.
2024-06-20

Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил  Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2024-06-17

Монгол, Бутан Улсын харилцааг парлементын түвшинд өргөжүүлнэ

Монгол Улсаас Бутан улсад суугаа Элчин сайд Д.Ганболд төлөөлөгчдийн хамтаар тус улсын Үндэсний ассамблейн дарга Вангчук Намгъялд мягмар гарагт бараалхлаа. Вангчук Намгъял уулзалтын үеэр Бутаны оюутнууд уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцахад тэтгэлэг олгож, мал аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлж байгаад Монгол Улсад талархал илэрхийлэв.
2024-06-14

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө.
2024-06-12

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит-ийн хамт дурсгалын мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит-ийн хамт “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа.
2024-06-12

2020 оноос хойш Монгол-Лаосын гадаад худалдаа буурчээ

Монгол, БНАЛАУ-ын гадаад худалдаа 2020 онд 813.2 мянган ам.доллар байсан бол 2023 онд 20.37 мянган ам.доллар хүртлээ буурчээ. Тус улсаас манайд 2012 онд дотоодын хэрэгцээний цагаан будаа, элсэн чихрийн нишинг тариалахад зориулж 10 мянган га газрыг урт хугацааны түрээсээр олгохоор тохиролцов.  
2024-06-12

Хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны зургадугаар сарын 11-12-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
2024-06-12

БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтан авав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны зургадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
2024-06-11

Лаос улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүрэлцэн ирлээ.
2024-06-11

Лаосын Ерөнхийлөгч айлчилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит энэ сарын 11-12-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцох аж.
2024-06-10

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч манай улсад ирэх долоо хоногт айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит энэ сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
2024-06-07

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийнайлчлал дурсгалын мод тарьснаар өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийв. Ерөнхийлөгч нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа.
2024-06-05

А.Г.ЛУКАШЕНКО: Би Монгол Улсад ашиг хайж айлчлаагүй 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко энэ сарын 1-4-нд манай оронд айлчилж буй. Түүний айлчлалын гол арга хэмжээ өчигдөр болсон юм. УИХ-ын сонгуулийн өмнө тус улс Төрийн тэргүүний түвшний анхны айлчлалаа хийж буй нь зарим хүнд хардлага төрүүлжээ. Улмаар түүний айлчлалыг эсэргүүцсэн хүмүүс ч цөөнгүй байв. Нийгмийн сүлжээгээр А.Г.Лукашенког “Оросын Гитлер” хэмээн цоллож, нутаг руугаа хурдан буцахыг шаардсан байр суурь ч хөвөрлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Төрийн тэргүүнийг өчигдөр 11.00 цагт Сүхбаатарын талбайд угтсан авсан юм. Уг ёслолд гадаад орнуудаас манай улсад суугаа Элчин сайдууд, олон улсын төлөөлөл оролцов. Угтан авах ёслолын ажиллагаа дуусаж, зочид Төрийн ордонд хэлэлцээ хийж байх үеэр хоёр иргэн Украины далбааг барин Сүхбаатарын талбайгаар гүйж, түүний айлчлалыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Гэвч цагдаа нар тэднийг баривчилсан байна. 
2024-06-04

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
2024-06-03

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког төв талбайд угтан авав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад 2024 оны зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког  Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
2024-06-03

Монгол, Беларусийн дипломат харилцаа 32 жилийн түүхтэй

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко манай улсад зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол, Беларусийн харилцаа 1991 оны арванхоёрдугаар сард  ЗХУ задарч, Беларусь тусгаар тогтнолоо зарлахад Монгол Улс хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг аж. Улмаар хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 24-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоов.
2024-06-03