Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Маргаашаас эхлээд энгийн 92 шатахууны үнэ 150 төгрөгөөр, ЕВРО-3-аас дээш стандартынх 1000 төгрөгөөр буурна гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Б.Дамдинням шатахууны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр: Өнгөрсөн долоо хоног Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нар хамтран шатахууны үнийг бууруулах, барих зорилгоор саналаа танилцуулж, Засгийн газрын тогтоол гарлаа
2026-11-18

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
2026-11-18

“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын ерөнхий газар болон Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалтай \2026.11.17\ танилцан, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. 
2026-11-17

Арбитрын шүүхийн шийдвэрээр “Фулхэм” багт 6.5 тэрбум төгрөг төлөх нь

Ч.Номин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучууд (ССАЖЗ)- ын сайдаар ажиллаж байхдаа “Go Mongolia” үндэсний брэндийг олон улсад сурталчлан таниулах зорилгоор Английн Премьер лигийн “Фулхэм” багтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэвч гэрээнд тусгасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэдэг үндэслэлээр тус баг манай улсын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгсөн юм.
2026-11-16

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж,  амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. 
2026-11-11

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах бодлого баримтлан тус аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
2026-11-11

З.Мэндсайхан: Ногдол ашиг өгөх асуудлаар хоёр тал харилцан ойлголцсон

Засгийн газраас Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах чиглэлээр 3 ажлын хэсэг гаргасан талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Менежментийн хүү, зээлийн хүүг бууруулах ажлын хэсгүүдийн хэлэлцээрийн үр дүн гарч Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орсон. Миний бие ногдол ашиг авах ажлын хэсгийг ахалж байгаа.
2026-11-11

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2026.11.11/Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн байна.
2026-11-11

Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэн хөрөнгө оруулагчдыг залилахыг завджээ

Засгийн газрын нууц тогтоол, Tөрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)- ын албан бичиг, тамга, тэмдэг, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэн, гадаадын хөрөнгө оруулагчдыг залилахыг завдсан хэргийг тагнуулын байгууллагынхан илрүүлэн, мөрдөн шалгаж эхэлжээ. Манай улсын иргэн Б, Днар хамтран БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хууран мэхлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдсэн гэнэ.
2026-11-09

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Хэнд, ямар хариуцлага тооцсон талаар  ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэхийг ЗГХЭГ-ын удирдлагуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
2026-11-04

З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө

Сангийн сайд З.Мэндсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, " Оюутолгойн ноогдол ашгийг бэлнээр тарааж болохгүй. Хэрэв бэлэн мөнгө тараавал инфляц 2-3 хувь өснө. Энэ нь улс орны эдийн засаг ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө. 3 их наядын ноогдол ашгаа олоод ирвэл Баялгийн сангийн хуулийн дагуу иргэдийн хуримтлалын санд л хийнэ. Ерөнхийлөгч өөрийн байр сууриа засгийн газарт илэрхийлсэн" гэх мэдээллийг өглөө.
2026-11-04

ДЦС-уудын засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв

Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний салбар дахь өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах зорилгоор “Дулааны III цахилгаан станц”, “Дулааны IV цахилгаан станц” болон Диспетчерийн үндэсний төвд ажиллаж, улсын төсөв, Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлсэн засвар, шинэчлэлийн явцыг хянаж, нэмэлт үүрэг өглөө.
2026-11-02

Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи Нөмрөгт гарсан түймэрт сэтгэл зовниж, харамсаж байгаагаа илэрхийллээ

Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийллээ.
2026-10-30

ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 
2026-10-28

Оюутолгойн ногдол ашгийг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналаа буцаан татлаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны аравдугаар сарын 23-нд болж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо.
2026-10-23

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

"Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд  Г.Тэмүүлэн танилцууллаа. 
2026-10-21

Ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэж, ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна гэлээ.
2026-10-21

 Мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгожээ

Баавгай айлын гэр лүү дайрч, хүний амь хохироосон харамсалтай явдал болсонд Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлээд, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд бүх бололцоогоо дайчилж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулав.
2026-10-12