АНУ-ын ТНБД Э.Блинкен Монголд айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен ирэх 8 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
2024-07-24
АНУ-тай иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ байгуулав
Mонгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын анхдугаар Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр Вашингтон хотноо болов. Яриа хэлэлцээг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, америкийн талаас Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл нар тэргүүлж, хоёр талаас нийт зургаан байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцлоо.
2024-07-24
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д айлчлал хийж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-ий урилгаар 2024 оны долдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад айлчлал хийж, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээнд монголын талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцоно.
2024-07-23
Нийслэлийн сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулна
Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай хэлэлцэв. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг аравдугаар сарын 11-нд товлосон. Хуульд зааснаар бол санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө бүх шатны сонгуулийн хороог байгуулах учиртай. Үүний дагуу Нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн даргаас гадна долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээр батлах саналыг ЗДТГ-аас зөвлөлийн хурлын үеэр танилцуулав
2024-07-19
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ, АНУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Шэнь Миньжюаньд саяхан болж өнгөрсөн Үндэсний их баяр наадмын мэндийг хүргээд Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент, шинэ Засгийн газар бүрдсэнтэй холбогдуулж талуудын хамтын ажиллагаа, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, худалдаа, эдийн засаг, боомт, байгальорчин, эрчим хүчний төслүүдийг идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
2024-07-18
Өвлийн бэлтгэл хангаж, ажиллахыг үүрэг болголоо
Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2024-07-17
Дэд сайд нарыг чөлөөлжээ
МАН, АН, ХҮН хамтарсан Засгийн газар байгуулахаар санамж бичиг байгуулсан. Улмаар Засгийн газрын бүтцийг гурван Шадар сайд, дөрвөн яамгүй сайд, ерөнхий чиг үүргийн дөрвөн яам, чиг үүргийн 12 яамтай ажиллахаар баталсан юм.
2024-07-17
Н.Учрал: Намуудын мөрийн хөтөлбөрийн 80 хувийг уялдуулах боломжтой
Хамтарсан Засгийн газрын анхдугаар хуралдаанаар гаргасан шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл өгч байна. Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны талаар болон Засгийн газрын хуралдааны журмын талаар зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
2024-07-17
Монгол Улс, Бутаны Хаант Улсын хамтарсан мэдэгдэл
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны долдугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Цог Жавхлант Хааныг Эрхэмсэг Хатан Жэцүн Пэма Ванчук, Эрхэмсэг хунтайж Гялси Жигмэ Намжил Ванчук, Эрхэмсэг хунтайж Гялси Угэн Ванчук, Эрхэмсэг гүнж Гялсэн Сонам Яндэн Ванчук болон албаны бусад хүмүүс дагалдав.
2024-07-16