Улсын хэмжээнд он гарснаас хойш арваннэгдүгээр сарын 19 хүртэл гол, нуурын мөсөнд цөмөрсөн 20, усанд суусан 42 тохиолдол бүртгэгдэж, онцгой байдлын байгууллагын алба хаагчид 117 иргэнийг аварч, 48 тээврийн хэрэгслийг татаж гарган, аюулгүй байдлыг хангажээ.
Хэдийгээр өвлийн эхэн сар гарч, хүйтний эрч чангарч, нийт гол, нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байгааг онцгой байдлын байгууллагынхан сэрэмжлүүллээ. Тухайлбал, мөс цөмөрсөн дуудлага 11-2 дугаар сард хамгийн их бүртгэгддэг аж. Иймд зам товчлох, цаг хожих зорилгоор мөсөн дээгүүр явганаар явах болон автомашинаар зорчихгүй байхыг сануулав.
Ч.Болор