“Байдрагийн усан цахилгаан станц төсөл”-д Кувейтийн сангаас 48.1 сая ам.долларын зээл олгох боломжтой”
Эрчим хүчний яамныхан Кувейтийн сангийн инженерийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Мохаммэд Садэөй болон албаны зарим хүнтэй уулзжээ. Үүгээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумын нутаг дахь “Байдрагийн усан цахилгаан станц” төслийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 53.3 сая ам.доллар бөгөөд барилга угсралтын ажлыг таван жилийн дотор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
10 цаг 24 мин
Бадминтончид тивийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
БНСУ-ын Гванжу хотод болсон ахмад бадминтончдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг оролцлоо. 16 орны 457 тамирчин 10 насны ангилалд хурд хүч сорьж, ширүүхэн өрсөлдөн сонирхолтой тоглолт өрнүүлэв. Тус тэмцээний эхний дөрвөн өдрийн тоглолтод манайхаас 65-аас дээш насныхны ганцаарчилсан төрөлд Л.Тунгалагсарантуяа, Д.Алтанцэцэг, П.Жаргалханд, холимог хосынход Ж.Өлзийхутаг, Г.Батсайхан, П.Жаргалханд, Д.Алтанцэцэг нар хүрэл медаль хүртжээ.
10 цаг 54 мин
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирол 3.3 их наяд төгрөг гэсэн дүгнэлт гарчээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Дорнод аймгийн нутагт байрших Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын урьдчилсан хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Байгаль орчны яамнаас мэргэжлийн шинжээчдийн баг байгуулж, түймрийн хохирлын үнэлгээг хийж дууслааҮнэлгээгээр түймэрт өртсөн талбайн дийлэнх нь бага болон дунд зэргийн эрчимтэй шатсан бол 81 мянган га талбай маш их буюу өндөр зэрэглэлээр шатсан гэж үзсэн.
11 цаг 15 мин
Б.Хулан дэлхийн аварга боллоо
АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулсан Азийн жиү жицүгийн холбооны бүсний ангилалтай ДАШТ-д зодоглосон Монголын эмэгтэй тамирчдаас 10 дахь өдрийн барилдаанд М1 ангиллын 95 кг-ын жинд “Thunder bjj” академийн дасгалжуулагч Б.Хулан аваргын төлөө Бразилын шилдэг тамирчныг ялж түрүүлсэн юм. Тэрбээр сүүлийн өдөр насанд хүрэгчдийн хар бүсний 95 кг-д хүч сорьж, хүрэл медаль гардав.
11 цаг 24 мин
Элсэлтийн шалгалтыг SAT-ийн зарчимд ойртуулж, уншаад ойлгох чадварыг үнэлэх нь
Ерөнхий боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг номтой, унших орчинтой болгож, хэвлэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх болсноо Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээллээ. Үүний зэрэгцээ казах, тува хэлний боловсролын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэн боловсруулж, хязгаар нутгуудад хүргэхээр болжээ.
11 цаг 54 мин
Шашин судлалын орчин үеийн чиг хандлагыг олон улсын эрдэмтэд хэлэлцэв
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбар, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим хамтран, Зүүнхүрээ Дашчойлин хийдийн дэмжлэгтэйгээр “Шашин судлал ба орчин үеийн нийгэм” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр зохион байгууллаа. Эл салбарын эрдэм шинжилгээний ажлын үр нөлөө, цар хүрээг нэмэгдүүлэх, залуу судлаачдын оролцоог дэмжих, судалгааны шинэ үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус хурлыг монгол, англи хэлээр явуулсан юм
12 цаг 24 мин
Төсвийн задаргааг ил тод болгох хууль батлуулахаар цахим өргөдөл гаргалаа
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төсвийн задаргаа, төсөл, хөтөлбөрийн үр нөлөө, ач холбогдлын эрэмбийн үнэлгээг олон нийтэд ил тод болгох, татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтыг цахимд нээлттэй байршуулах зохицуулалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлсэн ч олонхын дэмжлэг авч чадаагүй юм. Тэгвэл иргэн Н.Амаржин энэхүү хуулийн төслийг дахин хэлэлцүүлэх зорилготой нийтийн өргөдлийг “D-Parliament” цахим системд гаргажээ.
13 цаг 54 мин
Талхны үнэ 10 сарын хугацаанд 500-700 төгрөгөөр өсөв
Нийслэлийн дийлэнх дэлгүүр, хүнсний захад талхны үнэ уржигдраас нэмэгдсэн байна. Тухайлбал, иргэдийн түлхүү худалдан авдаг “Атар”-ыг 3100-3300, “Мишээл”- ийг 4300-4600, “Онцгой” талхыг 4000 төгрөгөөр борлуулж байв. Мөн “Амтлаг”, “Аму” нэрийн талхыг 3500-4000 төгрөгөөр зарж байгаа аж. Энэ нь 2026 оны эхнээс дээрх нэрийн талхны үнэ хаана борлуулж буйгаасаа шалтгаалж 500-700 төгрөгөөр өссөн дүн болов.
15 цаг 54 мин
Богд хааны ордон музейн 100 жил: Өнгөрсөн түүхээ хадгалж ирээдүйдээ хөрөнгө оруулах нь чухал
Монгол Улсын түүх, соёлын өвийг хадгалж буй байгууллагуудын дотроос Богд хааны ордон музей онцгой байр суурь эзэлдэг. Учир нь энэ музей зөвхөн нэгэн хааны амьдарч асан ордон, түүний хэрэглэж байсан эд зүйлсийг хадгалдаг газар биш юм. Энд Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан түүх, үндэсний төрт ёсны уламжлал, бурхны шашин, урлаг, соёл, монголчуудын оюун санааны амьдралын олон талт өв нэг дор төвлөрчээ.ы
Уржигдар 16 цаг 00 мин
“Гамма”-гийн дуранд үлдсэн 30 жил
Ардчиллын төлөөх бүх хүчний нэгдсэн жагсаал. Энэ өдөр хоёр сая гаруй иргэнтэй Монгол Улсад анх удаа олон зуун мянган хүнийг хамарсан өргөн хэмжээний жагсаал цуглаан болжээ.
Уржигдар 15 цаг 30 мин
Бөөр, шээсний зам “чулуужсан” үед ташаа, давсаг руу хүчтэй өвддөг
Бөөр , шээсний замд чулуу үүсэх өвчин сүүлийн жилүүдэд нэмэгджээ . Шээсний эрхтэн тогтолцоонд төрөл бүрийн гадаад болон дотоод шалтгааны улмаас нэг ба түүнээс олон чулуу үүсэж , энэ нь удамших хандлагатай байдгийг иргэд төдийлөн мэддэггүй . Тэгвэл бөөр , шээсний замд яагаад чулуу үүсдэг , хүндрэхээс нь өмнө хэрхэн мэдэж , арга хэмжээ авах талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уролого , андрологийн тасгийн их эмч У.Цэрэндорж дараах зөвлөгөөг өгөв .
Уржигдар 14 цаг 15 мин
Үр суулгац импортлох хүсэлтээ 30 хоногийн өмнө ирүүлэх ёстой
Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлох зохицуулалт, холбогдох хуульд импортын мэдэгдэл авах хүсэлт гаргах болон шийдвэрлэх хугацааг дараах байдлаар зохицуулсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Үүнд таримал болон байгалийн ургамлын үр, суулгац импортлох хүсэлтийг бүтээгдэхүүнээ оруулж ирэхээс багадаа 30 хоногийн өмнө ирүүлэхийг тусгажээ.
Уржигдар 14 цаг 00 мин
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш эхэлнэ
Нийслэлийн иргэдийн өвлийн улирлын хүнсний хэрэгцээг хангах, мах, сүү, цагаан идээг зах зээлийн дундаж үнээс хямд үнээр худалдан авах боломж бүрдүүлэх зорилготой “Өвлийн идэш-2026” арга хэмжээ маргааш буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Уржигдар 13 цаг 50 мин
Өрнө , Дорныг холбосон Ил хаант улсын түүхийг тольдоорой
“Чингис хаан” үндэсний музейд “Монголчуудын ертөнц: Ил хаант улс ба Персийн урлаг” тусгай үзэсгэлэнг ирэх сарын 20-ныг дуустал үзэгчдийн хүртээл болгож байна. Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейн сан хөмрөгөөс сорчлон дэлгэсэн эл үзэсгэлэн нь Ил хаант улсын үеийн урлаг, соёлын харилцан нөлөөлөл, түүний өвөрмөц онцлогийг харуулж буйгаараа ач холбогдолтой. Түүнчлэн Монголын түүхийг Евроазийн соёлын харилцааны өргөн хүрээнд эргэцүүлэн харах боломж олгох 13 ховор үзмэрийг энд дэлгэжээ
Уржигдар 13 цаг 33 мин