Марафоны үеэр 21 км-т гүйгчид хамгийн их бэртэж гэмтжээ
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр 21 км-т гүйгчид хамгийн их бэртэж гэмтжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Өнөө жил марафонд оролцогчид 30 орчим хувиар нэмэгдсэн тул тусламж, үйлчилгээний багийг өргөжүүлэн ажилласан.
2026-05-28
Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөлд санал авч эхэллээ
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл боловсруулж буй аж. Тэд уг төсөлдөө өчигдрөөс эхлэн олон нийтийн саналыг авахаар УИХ-ын dparliament.mn албан ёсны хуудсанд байршуулсан байна. Эл төслөөр тэд хүн бүр, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эх, 0-3 хүртэл насны хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан хүнд төрийн бүх төрлийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх, таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьжээ.
2026-05-28
Нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ
Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд ногдох ашгийг ирэх сарын 1-нээс хууль ёсны өвлөгчид нь шилжүүлэх шийдвэр гарсан. Үүний хүрээнд 2011 оны гуравдугаар сарны 31-нээс хойш нас барсан 130 мянга гаруй хувьцаа эзэмшигчийн үнэт цаас, түүний ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид нь өвлөн авах боломж бүрдсэн билээ.
2026-05-28
Хувийн хэвшлийн оролцоог тууштай дэмжих эрх зүйн орчин бүрдүүлнэ гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзаж, эдийн засгийн орчин, үйл ажиллагаанд нь тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцов. Төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэдгээ тэрбээр энэ үеэр онцолсон.
2026-05-28
Талбайн усан оргилуур ажиллахгүй хэвээрээ байна
Хотын дарга асан С.Амарсайханы нийслэлийн төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр барьсан, 84 м урт, 23.6 метрийн өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур эдүгээ төв талбайд хаягдан хоцорчээ. Сүхбаатарын талбайн урд хэсэгт буюу Хонхтой цэцэрлэг хүрээлэнгийн 1.6 га талбайд байгуулсан эл хөгжимт усан оргилуур одоо болтол ажиллахгүй хэвээрээ байгаа юм. 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулснаас хойш ганц, хоёрхон зун алдаг оног ажиллаад ийн “амь тасарсан” билээ.
2026-05-28
Дархан-Уул аймагт спортын хутга шидэлтийн Азийн АШТ болох нь
Спортын хутга шидэлтийн анхдугаар УАШТ “Наран” спортын төвд энэ сарын 29-31-нд болно. Насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр таван зай болон өсвөр үе, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын ангилалд өрсөлдөөн өрнөнө. Бие хамгаалах тулааны төрлүүдээс уг спортын онцлог, давуу талыг дотооддоо сурталчлан, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын сонирхож хичээллэх оролцоог нэмэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдад боломж олгох зорилгоор зохион байгуулж буй аж.
2026-05-28
С.Ямааранз ахлагчтай “Алдар” спорт хорооны харваачид түрүүлжээ
Нийслэлийн аварга шалгаруулах үндэсний шагайн харвааны тэмцээнд 40 багийн харваачид оролцож, цэц сорив. Насанд хүрэгчдийн ангилалд Монгол Улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай “Алдар” спорт хороо, “АПУ” ХК-ийн баг улсын аваргаар шалгарч, Монгол Улсын хошой мэргэн З.Банзрагч ахлагчтай “Дөрвөн өсөх”, “Алдар” спорт хорооны харваачид мөнгө, Аймгийн гоц мэргэн А.Ариунгэрэл ахлагчтай “Эхлэл” групп, “Өндөрлөг бүрэг” багийнхан хүрэл медальтай өндөрлүүллээ.
2026-05-28
Cурагчид шатрын хичээлд хамрагдаж байна
Улаанбаатар хотод зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь нь шатрын спортынх. Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар өнөөдөр эхэлж буй эл тэмцээнд 27 орны 240 гаруй тамирчин хөлөг дээр оюун ухаанаа 10 хоног уралдуулах нь. Тивдээ хамгийн өндөр чансаатай тус тэмцээний нээлттэй төрөлд эхний таван байрт орж, эмэгтэйчүүдийн ангилалд аваргаар шалгарвал ирэх жил болох “Дэлхийн цом”-д оролцох эрх авна.
2026-05-28
Г.Болор-Эрдэнэ тивийн аваргаар зургаа, У.Сүрэнжав хоёр дахь удаагаа тодров
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нийслэлд долоо хоног зохион байгуулсан олимпын таеквондогийн Азийн АШТ-ий дараа парагийн тулаан үргэлжилсэн. Монголын үндэсний шигшээ багийнхан олимпын төрлөөс нь хоёр хүрэл медаль хүртсэн бол парагийн тамирчид дасгалжуулагч М.Түмэнбаяр, Д.Батнасан нарын удирдлагад оролцож, хошой алтан медальтай өндөрлүүллээ. “М банк” аренад 43 орны 1300 гаруй тамирчны ширүүхэн өрнөсөн тулаанд манайхаас эрэгтэйчүүдийн К44 ангиллын 63кг-ын жинд дэлхийн таван удаагийн аварга, “Парис-2024” паралимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ хагас шигшээд Узбекистаны Кудратжон Хайдаровыг 9:2, 7:6 -гаар ялж, аваргын төлөө өрсөлдсөн.
2026-05-28
Ерөнхий шүүгчийг “зөвхөн нэг удаа” томилох заалтыг хүчингүй болгов
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өчигдөр болж, иргэн Г.Нацагдоржийн гаргасан маргааныг шүүн хэлэлцлээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7-д “Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 51.2 дахь заалтыг зөрчиж байна хэмээн тэрбээр өргөдөл гаргасан юм. Үндсэн хуульд “зөвхөн нэг удаа” гэдэг үг байхгүй.
2026-05-28
Ногоон санхүүжилтийн жишиг: Францын алдарт Yoplait таргийг Монголд үйлдвэрлэж эхэллээ
Ирээдүйдээ илүү боломж үлдээж, тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө ХААН Банк эрчим хүчний хэмнэлт бүхий, байгаль орчинд ээлтэй, инновацид суурилсан төсөл, хөтөлбөрүүдийг тууштай санхүүжүүлсээр байна. Энэ хүрээнд ногоон санхүүжилтийн жишиг болсон нэгэн томоохон төсөл амжилттай хэрэгжиж, “ТЭСО групп” дэлхийд алдартай Францын “Yoplait” брэндийн таргийг эх орондоо үйлдвэрлэж, монгол хэрэглэгчдийн гарт хүргэж эхэллээ.
2026-05-28
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
2026-05-28
“Никс” 1999 оноос хойш анх удаа финалд
NBA-ийн “Дорнод” бүсийн аваргын төлөөх дөрөв дэх тоглолт өчигдөр болж, “Нью-Йорк никс” баг өрсөлдөгч “Кливлэнд”-ийг 130:93 харьцаатай бут ниргэлээ.
2026-05-27
Төмсний тариалалтад дуслын усалгааны систем нэвтрүүлжээ
Газар тариалангийн гол бус нутаг болох Сэлэнгэ аймгийн Орхон сумынхан усны хэмнэлттэй, үр ашиг өндөртэй дэвшилтэт технологи нэвтрүүлснээ мэдээлэв. Тодруулбал, тус сумын “Орхон түшиг ургац” ХХК-ийнхан төмсний тариалалтаа дуслын усалгааны системд шилжүүлсэн байна. Ингэснээр ус “их уудаг” төмсний тариалалтын зардлыг багасгаж, ургацын бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрджээ. Эл туршлагыг орон нутгийн хэмжээнд анх удаа нэвтрүүлж буй нь энэ аж.
2026-05-27
“Реал”-ын нэг ч тоглогч багтсангүй
Испанийн шигшээ баг энэ жилийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ танилцууллаа. Сонирхолтой нь, тус улсын төдийгүй дэлхийн шилдэг баг болох “Реал”-ын нэг ч тоглогч шигшээдээ дуудагдсангүй. Ийм явдал өмнө нь болж байсан удаагүй. Өөрөөр хэлбэл, Испанийн шигшээ 16 удаа ДАШТ-д оролцоход тухай бүрд нь “Эзэн хааны баг”-ийн тоглогчид багтаж байлаа.
2026-05-27