Зэрлэг амьтдад зориулсан ухаалаг хөв цөөрөм байгуулав
“Монгол-99” нийгэмд үйлчлэх статустай төрийн бус байгууллагынхан Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах сумын зааг нутагт зэрлэг амьтдыг ундаалах худаг гаргаж, ухаалаг хөв цөөрөм байгуулжээ. Уг ажлыг хийхэд 100 орчим сая төгрөг зарцуулсан бөгөөд цаашид тэд Монгол орны говь, цөлийн бүсэд ийм 99 хөв цөөрөм байгуулах зорилт тавьсан аж.
2026-10-31
Герман, Францад суралцагчдын гавьяа, хэлмэгдүүлэлтийн түүхийг хэлэлцэв
Монголоос 35 оюутан 1926 онд Герман, Франц улсыг зорьж, Европын боловсрол, шинжлэх ухаан, соёлтой танилцсан нь манай орчин үеийн сэхээтнүүдийг бэлтгэх, өрнөдийн орнуудтай харилцах суурийг тавьсан түүхэн үйл явдал байв. Тэдний эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гашуун түүхийг эргэн судлах зорилготой “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо.
2026-10-30
149 дүгээр сургуулийнхан дулаанаа хийгээр, цахилгаанаа нарны үүсгүүрээр шийджээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байрлах 149 дүгээр сургуулийнхан эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургуулийн загвар, жишиг болжээ. Учир нь 149-ийнхөн дулаанаа хийн халаагуураар, цахилгаанаа нарны эрчим хүчээр бүрэн шийдсэн байна. Энэ талаар тус сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн “Уурын зуухаар галладаг байхад өдийд цонхоо ч онгойлгож чаддаггүй, маш хүйтэн.
2026-10-30
ББСБ-ын хөрөнгө 150 дахин өсжээ
Банк болон ББСБ-ын олгосон зээлийн бүтэц сүүлийн 20 жилд хэрхэн өөрчлөгдсөнийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-ноос товч гаргажээ. 2006 онд улсын хэмжээнд иргэдийн зээл ДНБ-ий 12.7 хувьтай тэнцэж байжээ.
2026-10-30
“Махны экспортын 25-40 хувийн татварыг тэглэх боломжтой”
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өчигдөр БНСУаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзжээ. БНСУ-ын зүгээс “Монголын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, “Малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлын тогтолцоо байгуулах” зэрэг цөөнгүй төсөл, хөтөлбөрийг KOICA, KOPIA байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг.
2026-10-30
16 настай охин, эмч бүсгүйг хөнөөсөн Ц.Дагвадоржийн хэргийг Дээд шүүх хэлэлцлээ
16 настай Ч.Ш гэх охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүй Т.З-гийн амийг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид өчигдөр хаалттай хянан хэлэлцлээ. Хохирогч Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч нар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасан юм.
2026-10-30
“Мөрөөдлийн гоол-2026” тэмцээний шилдгүүдийг тодруулав
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран “Мөрөөдлийн гоол-2026” хөл бөмбөгийн тэмцээнийг 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 13, 15 хүртэлх насныхны охид, хөвгүүдийн ангилалд зохион байгуулав.
2026-10-29
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эл хуулийн төсөлд иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зохицуулалт тусгасныг ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн танилцуулав.
2026-10-29
52 мянган албан хаагчийн цалинг нэмэхэд 170.1 тэрбум төгрөг төсөвлөжээ
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолыг баталлаа. Ингэснээр хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан 18 хүртэлх насныхан, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгынасаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргаа дэмжих сарын тэтгэмжийн хэмжээг 600, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр нэмж тогтоов.
2026-10-29
Хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах залуусыг урив
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй “Аж ахуйн нэгж, байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэх” (SCORE) хөтөлбөрийн 2026 оны үр дүнг танилцуулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
2026-10-29