Хотын албан татварыг нэг хувь болгохыг уриаллаа
Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний болон аялал жуулчлалын салбарын мэргэжлийн 11 холбооныхон хотын албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах асуудлаар нийслэлийн удирдлагуудтай өнгөрсөн долоо хоногт уулзаж, санал хүсэлтээ илэрхийлсэн билээ. Харин тэд одоо “Хотын албан татварыг нэг хувь болгоё” уриалга гаргаж, нийгмийн сүлжээнд давлагаалж эхлээд байна.
2026-09-29
Мэдрэлийн мэс заслын үзлэг, оношилгоонд хамрагдаарай
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн “Хүүхдийн зүрхний долоо хоног” аяныг энэ сарын 7-13-нд зохион байгуулж, 302 хүүхдийг үзлэг, оношилгоонд хамруулан дөрөвт нь нэн яаралтай мэс засал хийсэн юм. Тэгвэл “Мэдрэлийн мэс заслын долоо хоног”-ийг өчигдрөөс эхлүүлжээ.
2026-09-29
КАРЕК-ын гишүүн орнууд 11.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ
Монгол Улс нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу КАРЕК-ийг энэ онд даргалж буй. Үүний хүрээнд тус хөтөлбөрийн “25 дахь удаагийн сайд нарын бага хурал” болон “КАРЕК-ийн бизнес форум-2026” өндөр түвшний арга хэмжээг өчигдөр Улаанбаатарт эхлүүллээ
2026-09-29
“Капитал” банкныханд давуу байдал олгосон Н.Баяртсайханыг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашиж байсан Н.Баяртсайханд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдлээ. Тэрбээр Төвбанкны тэргүүний үүрэг гүйцэтгэж байхдаа “Капитал“ банканд томилогдсон эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүдтэй гэрээ байгуулж, бусдад давуу байдал бий болгосон. Ингэснээр тус арилжааны банканд 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж байна.
2026-09-29
Говь-Алтайн Цогт, Дэлгэр сумд ямааны годрон өвчин тархаад байна
Манайд малын гоц халдварт ямааны годрон өвчин өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээр Өвөр Монголоос хил дамнан орж ирж, Төв аймагт тархсан билээ. Улмаар өнгөрсөн сарын сүүлчээр Говь-Алтай аймгийн Цогт сумд бүртгэгджээ. Тэнд нөхцөл байдал сайнгүй, сумын хэмжээнд халдварын эрсдэлээс сэргийлж 3000 гаруй ямааг устгалд оруулсныг орон нутгийн онцгой байдлын газраас мэдээллээ.
2026-09-29
Олон улсын стандартад нийцсэн, шүүхийн цогцолбортой боллоо
Монгол Улсын шүүхийн түүхэнд анх удаа олон улсын стандартад нийцсэн, зориулалтын цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орууллаа. Тус аймагт шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр уг барилгыг барьж дуусган нээлт хийсэн юм. Нээлтэд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт, Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн дарга П.Золзаяа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн тэргүүтэй албаны хүмүүс, тус шүүхэд ажиллаж байсан болон өдгөө ажиллаж буй шүүгч, ажилтнууд оролцсон байна.
2026-09-29
Төв талбайн цаг эвдэрч, сэлбэг хэрэгсэл нь олдохгүй байна
Сүхбаатарын талбайн баруун тал, Төв шуудангийн дээр байрладаг цаг ажиллахгүй долоо хонох гэж байна. Нийслэлийн иргэд хотын төвийнхөө тэрхүү цагийг харж, завгүй амьдралын хэмнэлээ тохируулдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл өнгөрсөн лхагва гаргаас эхлэн зүү нь эргэхгүй, 16.15 цагийг заагаад зогсжээ. Энэ талаар нийслэлийн ЗДТГ-аас лавлахад “Нийслэлд хамаагүй, “Монгол шуудан” ХК мэднэ” гэв.
2026-09-29
“Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын ажил 80 хувьд хүрчээ
Хэнтийн Дадал сумд байгуулж буй “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын ажил 80 хувьд хүрснийг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ. Өдгөө аялал жуулчлалын мэдээллийн төвийн барилгын дотоод засал, гаднах тохижилтыг нь хийж буй аж.
2026-09-28
Хэрээс хэтэрсэн хүндлэл үзүүллээ гэж шинжээчид үнэлэв
БНХАУ-ын дарга Си Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт АНУ-д өнгөрсөн долоо хоногт гурван өдрийн айлчлал хийлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн гэргийн хамт түүнийг Вашингтоноос холгүй байх Эндрюсийн нисэх хүчний баазад өөрийн биеэр угтан авч хүндэтгэл үзүүлэв. Хятадын тэргүүнийг Коммунист нам (КН)-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Си даргын “баруун гар” гэгддэг Цай Ци, Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн, Гадаад хэргийн сайд Ван И болон бусад хүмүүс дагалджээ.
2026-09-28
Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Б.Баатар нарын холбогдсон хэргүүдийг нэгтгэж шалгах уу
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон түүний ойр тойрныхонтой холбоотой хүмүүсийг эрүүгийн хэрэгт шалгаж буй дуулиан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр олны анхааралд өртлөө. Ерөнхий сайд, МАН-ын даргын сэнтийгээсээ бууснаас хойш намынхнаа талцуулж, эрх мэдэл, албан тушаалдаа эргэн очих гэж элдэв хор найруулж байгаа гэгдэх УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг тагнуулын байгууллагаас эрүүгийн хэрэгт шалгаж буй.
2026-09-28
Номхон далайн түүхэн дэх хамгийн хүчтэй шуурга тохиож байна
Номхон далайн түүхэн дэх хамгийн хүчтэй хар шуурга Мексикийн өмнөд хилийн бүсийг нөмрөн аваад буй талаар цаг уурын олон улсын байгууллагууд мэдээлж байна. Поло нэртэй уг шуурга нь аюул эрсдэлийн ангиллаар V зэрэгт буюу нэн хүчтэй түвшинд багтах бөгөөд энэ нь анх үүссэнээсээ ердөө 24-36 цагийн дотор хор уршиг учруулж эхэлжээ.
2026-09-28
АНУ-ын зүүн хойд хэсэгт хүчтэй шуурганы улмаас онц байдал зарлажээ
АНУ-ын зүүн хойд нутгийг энэ сарын 26-нд “nor’easter” шуурга дайрсны улмаас зарим газарт салхины хурд цагт 90 км-ээс давж, Нью-Йорк, Нью-Жерси мужид онц байдал зарлажээ. Шуурганы улмаас эргийн бүсүүдэд үер бууж, 100 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж цахилгаангүй болсон аж.
2026-09-28
“Говь” нээлттэй хувьцаат компани хэвээр үлдэнэ
“Говь” компани өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан хувьцаа эзэмшчигчдийн ээлжит бус хурлаараа нээлттэй хувьцаат хэлбэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээ мэдээллээ. Тодруулбал, 2025 оны есдүгээр сард тус компанийнхан эрх зүйн хэлбэрээ өөрчилж, хязгаарлагдмал хариуцлагатай болох талаар хэлэлцэж байсан
2026-09-28
Уул уурхайн салбарт ОУВС-тай хамтран ажиллана
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Олон улсын валютын сан (ОУВС)- гийн төлөөлөгчдийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын макро эдийн засаг, эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцсон байна.
2026-09-28
300 алба хаагч Сүхбаатарын талбайд өглөөний дасгал хийх нь
“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд онцгой байдлын алба хаагчид өнөөдөр Сүхбаатарын талбайд өглөөний дасгал хийх нь. Алба хаагчдын бие бялдрын ерөнхий хөгжлийг дээшлүүлэх, нийтийн биеийн тамирыг сурталчлах, тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэх дадал хэвшлийг төлөвшүүлэх, нийгэмд эерэг үлгэр дуурайлал, зөв хандлага бий болгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас санаачлан нийслэлийн Онцгой байдлын анги, салбарын нийт 300 алба хаагчийг өглөөний дасгалд хамруулах юм байна.
2026-09-28