Хотын дарга хорт утааны буруутныг олжээ
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Иргэд өглөө, оройд модоор галаа асааж буйтай холбоотойгоор хотын утаа нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 0.4 хэмээр хүйтэн байгаа ч агаарын чанар харьцангуй сайжирсан” хэмээн ярьж, албан тасалгааны цонхоор амьдралыг холоос тольддог дарга нарын нэг гэдгээ нотоллоо. Түүнийхээр бол Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол буруутан нь модоор галаа ноцоодог гэр хорооллын айл өрхүүд гэнэ.
2026-11-05
К.Роналдугийн хүү шигшээ багт дуудагдав
Нэрт хөлбөмбөгч К.Роналдугийн хүү Криштиану душ Сантуш Жуниор Португалын 17 хүртэлх насныхны шигшээ багт анх удаа дуудагджээ. 2027 оны Европын АШТ-ий эрхийн төлөө тоглох 23 тамирчин бүхий багт дасгалжуулагч Ф.Рамуш түүнийг урьсан аж.
2026-11-04
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хууль боловсруулах үүрэг өглөө
Өрхийн хэрэгцээний гарааш, авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх саналыг Ерөнхий сайдын зөвлөх, хуульч О.Батхүү “E-zasag. mn” системд гаргасныг 20 хоногийн хугацаанд 101 097 хүн дэмжжээ. Тэрбээр энэхүү өргөдлийг Ерөнхий сайд Н.Учралд өчигдөр хүлээлгэн өгч, олон нийтийн хүсэлтийг уламжиллаа.
2026-11-04
Хүний амь хөнөөсөн аавыгаа хүүхдүүд нь хаацайлахыг оролджээ
Хан-Уул дүүргийн нутагт оршин суудаг нэгэн айлд 3-4 хүн нийлж архи ууж байгаад нэг нь нас баржээ. Энэ талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн сарын 29-ний 19.00 цагийн үед ирсэн бөгөөд “Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна” гэж тухай айлынхан дуудлага өгсөн аж. Хэргийн газрын үзлэгээр нас барсан иргэн гаднын нөлөөтэй буюу хүнд зодуулсны улмаас амиа алдсан байж.
2026-11-04
I ангийнханд ирэх улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно
Бага ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд I ангийн сурагчдад ирэх улирлаас эхлэн нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орохоор болсныг Боловсролын яамнаас өчигдөр мэдээллээ. Эдгээр хичээл нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилтэй зэрэгцэн нийгэмшил, сэтгэл хөдлөлийн төлөвшлийг дэмжихэд чиглэх бөгөөд сурагчдад өөрийгөө ойлгох, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах, эерэг харилцаа бий болгох зэрэг амьдралын суурь чадвар эзэмшүүлэх аж.
2026-11-04
Монгол, Оросын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг хэлэлцлээ
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо. Тус арга хэмжээнд хоёр орны ШУА-ийн эрдэмтэн, судлаачид, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн төлөөлөл болсон 80 гаруй хүн оролцов.
2026-11-04
Азийн хөгжлийн банкнаас 3 сая ам.долларын буцалтгүй тусламж авна
Сангийн сайд З.Мэндсайхан, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Жон Жүхён Жеонг нар өчигдөр /2026.11.03/ Азийн хөгжлийн банк (АХБ) болон Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх төсөл”-ийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
2026-11-04
Хэрэглээний зээлийн төлбөрийг дөрөв хүртэлх жилээр сунгаж болох нь
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өчигдрийн хурлаар өр, орлогын харьцааны хяз гаарлалт бүхий хэрэглээний зээлд нэмэлт зээл ол гохгүйгээр, бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд төлөх хугацааг нь 48 хүртэлх сараар сунгаж зохицуулахаар шийдвэрлэснийг мэдээллээ. Улсын хэмжээнд нийт зээл олголт Төвбанкнаас тогтоосон шаардлагыг хангаж байгаа ч зээлийн зарим хэсэгт, ялангуяа хэрэглээний зээлийн эрсдэл өссөн гэнэ. Тухайлбал, ийм бүтээгдэхүүн дэх чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 нэгжээр нэмэгдсэн аж.
2026-11-04
“Улаанбаатар хотод 2050 он хүртэл усны асуудал үүсэхээргүй болсон”
Ус сувгийн удирдах газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд хэрэгжүүлж буй хоёр дахь компакт төслийн хүрээнд байгуулсан, дэвшилтэт технологи бүхий Баруун эх үүсвэрийг Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн төв сүлжээнд холболоо. Ингэснээр ус дамжуулах ф700-1000 мм голчтой есөн км шугамаар өдөрт дунджаар 14 мянган шоо метр ус нийлүүлж эхэлсэн байна.
2026-11-04
Хүүхдийн эрхээр халхавчлан нийгмийн сүлжээг хянах хүсэл
Нийгмийн сүлжээгээр хяналтгүй “урсаж” буй ёс бус харилцаа, үг хэллэг, хүчирхийлэл, буруу зуршил агуулсан контент, ноцтой гэмт хэргийн тухай элдэв мэдээллээс 16 хүртэлх насны хүүхдүүдээ хамгаалах агуулгатай хуулийн төс лийг УИХ-аар хэлэлцэж байна. Төслийн агуулга нь тун ч зөв сонсогдоно. Гэхдээ Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хэмээх нэртэй уг төслийг уншаад үзвэл эргэлзээ төрүүлнэ.
2026-11-04
Казахстан – өндөр зорилго тэмүүлэлтэй орон
«Шинэ түүхэн үеийн Казахстаны тулгамдсан зорилтууд» нэртэй илгээлт нь Казахстан Улсын Тусгаар тогтнолын 35 жилийн ойн өмнөхөн хийгдсэн өргөн хүрээтэй шинэчлэлийн дор шинэ Үндсэн хууль батлагдан, Курултай (Хуралдай) хэмээх нэг танхимтай Парламент нь шинэ тогтолцоогоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн цаг үед нийтлэгдэж байгаагаараа онцлог юм.
2026-11-04
Ерөнхийлөгч “Оюутолгой”-н ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох нь зүйтэй гэлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Оюутолгой”-н ногдол ашгийг иргэн бүрд хүртээх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Ерөнхий сайд болон Сангийн сайдад илэрхийллээ. Тэрбээр “Дэлхий дахинд нүүрлэсэн үнийн өсөлт, шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл нь манай улсын эдийн засаг, иргэдийн ахуй амьжиргаанд шууд нөлөөлж, томоохон сорилт учруулж байна.
2026-11-04
Хэн хамгийн их өсөв
Хүн төрөлхтөн сүүлийн 100 жилд харьцангуй өсгөлүүн болж буйг “Our world in data” судалгааны тайланд тулгуурлан ВВС мэдээлжээ. Тодруулбал, өнгөрсөн зууны хугацаанд дэлхийн хэмжээнд хүмүүсийн дундаж өндөр 10 см-ээр нэмэгдсэн нь дархлаажуулалт зэргээр шинжлэх ухааны хөгжлийн дэвшил, хоол, хүнсний шим тэжээл сайжирсан, амьжиргааны түвшин өссөнтэй холбоотойг дурджээ. Уг эх сурвалжийн мэдээллээр 1996 онд төрсөн эрчүүд дунджаар 171, эмэгтэйчүүд 159 см байжээ. Харин 100 жилийн байдлаар авч үзэхэд тухайлбал, 1896-1996 онд төрсөн хүмүүсийн өндрийн хэмжээ нэлээд зөрүүтэй байна.
2026-11-03
Буйлны үрэвсэл зүрхэнд халтай
Шүд цоорох, буйл үрэвсэхийг хүмүүс амны хөндийн асуудал төдийхнөөр ойлгодог. Гэвч аманд үржсэн нян цусны урсгалд нэвтэрч, зүрхний эд, хавхлагыг гэмтээх аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тухайлбал, буйлны архаг үрэвсэл нь зүрх, судасны өвчлөлтэй холбоотой бөгөөд амны хөндийн нян цусанд нэвтэрснээр зүрхний дотор бүрхүүл, хавхлагыг халдварлуулж, халдварт эндокардит өвчин үүсгэж болзошгүй аж.
2026-11-03